Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

4 сая 800 мянган төгрөгөөр торгожээ

Хууль бус ан, агнуурын зөрчил гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран “Хавар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
4 сая 800 мянган төгрөгөөр торгожээ
4 сая 800 мянган төгрөгөөр торгожээ. Зураг: МҮОНРТ

Хууль бус ан, агнуурын зөрчил гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газар хамтран “Хавар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Цагааннуур, Сүхбаатар, Түшиг, Хүдэр, Зүүнбүрэн сумдад шалгалт хийхэд хууль бус ан агнуурын хэд хэдэн зөрчил илэрчээ.


Орон нутгийн иргэд бор гөрөөс, гахай, загас агнасан үйлдлийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тухайлбал, гурван бор гөрөөс, нэг гахай, 121 хадран, зэвэг болон бусад загасыг агнасан байна. Иргэдийн хууль бусаар ан агнахдаа ашигласан загасны найман тор, хоёр уурга, хоёр резинэн завь зэргийг улсын орлого болгон хурааж, зөрчил гаргагчдад 4 сая 800 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хуваалцах