40 дүгээр сургуулийн сурагчид хүссэн номоо унших боломжтой боллоо
“Хүрээ ротари” клуб, Японы Ротари дүүрэг болон Олон улсын ратори сан хамтран 12 мянган ам.долларын санхүүжилтээр тус сургуулийн номын санг өргөтгөж, өнөөдөр хүлээлгэн өгөв.
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн сурагчид хүссэн номоо унших боломжтой боллоо. “Хүрээ ротари” клуб, Японы Ротари дүүрэг болон Олон улсын ратори сан хамтран 12 мянган ам.долларын санхүүжилтээр тус сургуулийн номын санг өргөтгөж, өнөөдөр хүлээлгэн өгөв.
Дээрх сургууль нь 2100 гаруй сурагчтай. Тэдэнд сурах бичгээс гадна уран зохиол, танин мэдэхүйн ном хэрэгтэй байсан. Харин өнөөдөр дээрх номын санг хүлээн авсанаар тэдний уншихыг хүссэн 200-аад ном нэмэгджээ. Түүнчлэн найман тавиур, 22 ширээ, 44 сандал, компьютер, проекторыг хүлээлгэн өглөө.


















