Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

40 гаруй айл газраа чөлөөлөх хэрэгтэй болжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Жэй Кэй Си" ХХК-ний гүйцэтгэж буй Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км авто замын ажил үргэлжилж байна.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
40 гаруй айл газраа чөлөөлөх хэрэгтэй болжээ
40 гаруй айл газраа чөлөөлөх хэрэгтэй болжээ. Зураг: МҮОНРТ


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Жэй Кэй Си" ХХК-ний гүйцэтгэж буй Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 5 км авто замын ажил үргэлжилж байна. Уг авто замын ажил энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх ба мөн энэ хугацаанд уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах 2 төмөр бетон хоолой угсрах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Энэхүү ажлыг чөлөөтэй явуулахын тулд Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэл дэхь 40 гаруй айлын хашаа байшинг авто замын өргөтгөлийн трасст орж байгаатай холбогдуулан чөлөөлөх шаардлагтай болсон байна. Иймд тус замын дагуух айлууд Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтэс /утас: 32-49-18/ болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст нэн даруй хандахыг санууллаа.

Түлхүүр үг:40 гаруй айл газраа чөлөөлөх хэрэгтэй болжээ
Хуваалцах