Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

40 гаруй мянган хүн “Ковид-19”-ийн шинжилгээ өгөөд байна

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 11-нээс нийслэлд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
40 гаруй мянган хүн “Ковид-19”-ийн шинжилгээ өгөөд байна
40 гаруй мянган хүн “Ковид-19”-ийн шинжилгээ өгөөд байна. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 11-нээс нийслэлд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" хийж эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс үзвэл 14:30 цагийн байдлаар найман дүүргийн 40 гаруй мянган хүн "Ковид-19"-ийн шинжилгээ өгөөд байна. Энэ нь иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байна гэсэн үг юм. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд нийслэлийн найман дүүрэгт 84 цэг, явуулын 146 багт 1,414 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Халдварыг илрүүлэх, тандах зорилготой шинжилгээнд халдварын голомтын идэвхитэй бүсэд хамаарах эрсдэлтэй хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.

Хуваалцах