40 настай эмэгтэй 13 хүүхэд тээж байна
Иракт долоон хүүхдийн ээж 40 настай эмэгтэй 13 ураг тээж явна.
Мэдээллийн алба

Иракт долоон хүүхдийн ээж 40 настай эмэгтэй 13 ураг тээж явна. Эмч нар түүний гэдсэнд ийм тооны хөврөл байгааг тоолсон аж. Эмэгтэйн нөхөр эхнэр нь 13 хүүхэд тээж байгааг дуулаад маш их цочирдсон бөгөөд одоо ч энэ байдлаасаа гарч чадахгүй байгаа гэнэ. “Энэ мэдээ миний хувьд асар том гэнэтийн бэлэг боллоо. Хүүхдүүд төрөхөд би дэлхийн хамгийн олон ихэр хүүхдийн эцэг болж магадгүй” гэж азтай аав ярьжээ. Харин эмч нар "Бүсгүйн бие сайн байгаа. Гэхдээ жирэмслэлтийн хожуу үед хэд хэдэн хөврөлийн хөгжил зогсоно гэж бид үзэж байна.Энэ нь түүхэн дэх жирэмслэлтийн хамгийн ховор тохиолдлын нэг юм” гэж ярьжээ.


















