Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

40-өөс дээш насныхан “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-д хамрагдаж байна

Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас амжилттай хэрэгжүүлж, 700 иргэн хамрагдаж байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
40-өөс дээш насныхан “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-д хамрагдаж байна
40-өөс дээш насныхан “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-д хамрагдаж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яамнаас баталсан “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Төмс хүнсний ногоо тариалуулах төсөл”-ийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас амжилттай хэрэгжүүлж, 700 иргэн хамрагдаж байна.
Хөтөлбөрт хамрагдсан иргэд төмс, хүнсний ногоо тариалахын зэрэгцээ хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьж, арчлах ажлуудыг хийж буй юм. Энэ сарын 25-ны байдлаар нийт 12 бүлгийн 240 иргэн 17 хүлэмжнээс 2550 кг өргөст хэмх хураан авч өрхийн хүнсний хэрэгцээндээ зориулахаас гадна зарж борлуулан орлоготой болоод байна.

Хуваалцах