Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

400 мянга орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөөд байна

Энэ жил улсын хэмжээнд 340 мянган га-д үр тариа тариалсан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
400 мянга орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөөд байна
400 мянга орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөөд байна. Зураг: МҮОНРТ

Энэ жил улсын хэмжээнд 340 мянган га-д үр тариа тариалсан. Урьдчилсан дүн мэдээгээр 400 мянга орчим тонн улаан буудай хураахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг 10 гаруй мянган га-д тариалалт хийжээ. Буудай болон хүнсний ногоо тариалалт өмнөх оноос өссөн. 6860 га-гаас 9940 тонн улаан буудай хурааж авах төлөвтэй байна. Хүн хүч дутагдалтай байгаа гэж Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга н.Цэдэнбалжир хэллээ.

Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн. Харин Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдээд байна.

Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Хуваалцах