400 мянган жилийн настай Арслан зааны соёо олжээ
Якутын тайгын нэгэн тосгоны оршин суугч Ой гэгч иргэн өөрийн амьдардаг газрынхаа ойролцоо цэцэрлэгжүүлэлт хийхээр газар ухаж байгаад 400 мянган жилийн настай Арслан зааны соёо олжээ.
Мэдээллийн алба

Якутын тайгын нэгэн тосгоны оршин суугч Ой гэгч иргэн өөрийн амьдардаг газрынхаа ойролцоо цэцэрлэгжүүлэлт хийхээр газар ухаж байгаад 400 мянган жилийн настай Арслан зааны соёо олжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк цахим сүлжээнд байршуулсан байна. Харин орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр эртний зааны энэхүү соёог шинжлэх ухааны салбарт орж ирсэн үнэт олдвор хэмээн онцолжээ. Арслан зааны соёоны урт нь ойролцоогоор 270 см урт юм байна.


















