400 орчим нислэгийг цуцалжээ
Хятадын өмнөд хэсгийг Усаги буюу Японоор “тэнгэрийн туулай” нэртэй Номхон далайн хамгийн хүчтэй хар салхи дайрсаны улмаас 20 гаруй хүн амь насаа алджээ. Нас барагсдын дийлэнх нь шилний хагархай, модонд даруулжээ.
Мэдээллийн алба

Хятадын өмнөд хэсгийг Усаги буюу Японоор “тэнгэрийн туулай” нэртэй Номхон далайн хамгийн хүчтэй хар салхи дайрсны улмаас 20 гаруй хүн амь насаа алджээ. Нас барагсдын дийлэнх нь шилний хагархай, модонд даруулжээ.
Хар салхины аюулаас хохирол багатай гарахын тулд орон нутгийн засаг захиргаа эрэг орчмын хотуудын 14 дунд сургуулийг түр хааж, Даяваны атомын цахилгаан станц болон шинээр баригдах хэд хэдэн атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоожээ.
Даваа гарагийн өглөөний байдлаар хар салхи Шаньвэй хотын эрэг орчимд хүрч, баруун умард зүгийг чиглэсэн байна. Хар салхи Хонгконгийг чиглэж байгаа тул Чек Лап Кок олон улсын нисэх буудлын 400 орчим нислэгийг цуцалжээ.


















