400 сая төгрөгийн үнэт эдлэл хилээр нэвтрүүлэхийг завдсан байцаагчийг шалгаж байна
ИНЕГ-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мэдээллийн алба

ИНЕГ-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсээс Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улсын байцаагч Ц нь их хэмжээний буюу 400 орчим сая төгрөгийн үнэт эдлэл улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тодруулбал Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-302 онгоцны зорчигч иргэн О-гийн барааг хяналтын камераас гадуур гаргасан. Үүний дараагаар Ц нь ОО-ын өрөөнөөс эмэгтэй хүний саарал өнгийн гар цүнх бусдаас авч өрөөндөө оруулж нуусан байна. Ц-г гар цүнхийг эзэнд нь дамжуулах үед шалгасан бөгөөд тээшинд 5.2 кг жинтэй 14К, 565 гэсэн бичээстэй монетон зүүлт, ээмэг, бөгж зэрэг байжээ.


















