Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

42.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ

Манай улс одоогийн байдлаар 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэжээ. Энэ нь улсын хэмжээнд бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 82.5 хувь юм. Мөн аймгийн түвшинд 9.1, сумын түвшинд 16.3 мянган тонн өвс нөөцөлсөн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
42.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ
42.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ. Зураг: МҮОНРТ

Манай улс одоогийн байдлаар 1.1 сая тонн өвс, 21.7 мянган тонн сүрэл, 42.2 мянган тонн ногоон тэжээл, үйлдвэрийн 40.7 мянган тонн тэжээл бэлтгэжээ. Энэ нь улсын хэмжээнд бэлтгэвэл зохих хадлан, тэжээлийн 82.5 хувь юм. Мөн аймгийн түвшинд 9.1, сумын түвшинд 16.3 мянган тонн өвс нөөцөлсөн байна.

Засгийн газрын 2013 оны 210 дугаар тогтоолын дагуу аймаг, сум бүр өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нийт малын 30 хувьд, өдөрт нэг кг өвс өөр тооцож, бүс харгалзахгүйгээр заавал бэлтгэж, нөөцлөх ёстой аж.

Энэ жил улсын хэмжээнд 45 сая мал өвөлжих бөгөөд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгийн 30 гаруй суманд гандуу байгаа юм.

Түлхүүр үг:42.2 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ
Хуваалцах