Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

42 тарваганы мах хураажээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран Эмээлт, Баруунтуруун авто тээврийн шалган бүртгэх товчоогоор орж ирж буй зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалтыг хийж, урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас тарааж, зөвлөмж өгч

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
42 тарваганы мах хураажээ
42 тарваганы мах хураажээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран Эмээлт, Баруунтуруун авто тээврийн шалган бүртгэх товчоогоор орж ирж буй зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалтыг хийж, урьдчилан сэргийлэх тухай зурагт хуудас тарааж, зөвлөмж өгч байна.

Хяналт шалгалтаар 42 ширхэг тарваганы мах /түүхий/ илрүүлэн хурааж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар хүлээлгэн өгч, тарваганы мах зөөвөрлөсөн иргэнд Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйл. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох зүйлийн 11.1.9 дэх /тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах/ заалтыг зөрчсөн тул энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8 дахь заалтыг үндэслэн 384000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.

Хуваалцах