Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

420 гаруй тонн хог, хаягдал цэвэрлэжээ

Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/220 тоот захирамжаар өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
420 гаруй тонн хог, хаягдал цэвэрлэжээ
420 гаруй тонн хог, хаягдал цэвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/220 тоот захирамжаар өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ. Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрийн 456 ААНБ, 1-20 хороо, 860 гаруй иргэн оролцож, оршин суугаа хороо, гаднах орчноо цэвэрлэсэн байна. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 300 иргэнд урамшуулал олгож шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай, далан гуу жалга, зарим хогийн цэгийг цэвэрлүүлжээ. Харин зуслангийн бүсийн цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Алтан дорнын хүч” ХХК, “Сүхбаатар тохижилт” ХХК идэвхтэй сайн ажиллаж, хог хаягдалгүй болгосон байна. Дүүргийн хэмжээнд энэ удаагийн их цэвэрлэгээнд 26 хог тээврийн машин, дөрвөн ковш, нэг экскаватор ажиллуулж, нийт 420 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн зайлуулжээ.

Хуваалцах