Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

43 жил ашиглагдсан хуучин барилгыг нурааж байна

Дархан хотод 43 жилийн өмнө ашиглалтад орсон 4 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл сургуулийн архивын зориулалтаар ашиглаж байжээ. Нийтдээ 810 м2 талбай бүхий тус барилгад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
43 жил ашиглагдсан хуучин барилгыг нурааж байна
43 жил ашиглагдсан хуучин барилгыг нурааж байна. Зураг: МҮОНРТ

Дархан хотод 43 жилийн өмнө ашиглалтад орсон 4 дүгээр сургуулийн хуучин барилгыг 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл сургуулийн архивын зориулалтаар ашиглаж байжээ. Нийтдээ 810 м2 талбай бүхий тус барилгад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Ашиглах боломжгүй” гэх дүгнэлт гарсан байна.

Тиймээс 2019 оны Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор уг барилгын хөрөнгийг акталж, данснаас хасах шийдвэр гарсны дагуу өнөөдөр ийнхүү нурааж эхэлжээ. 1976 онд ашиглалтад орсон уг барилгад засвар үйлчилгээ хийгдээгүй, ариун цэврийн өрөө байхгүйгээс гадна цууралт өгч хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн байна.

Иймд сурагчдын амралтыг тохиолдуулан аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 435 дугаар ангитай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ сарын нэгнээс эхлэн нурааж байна.

Дархан сумын 3 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгах ажилд “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ хяналт тавьж хэрэгжилтийг хангана гэж Дархан-Уул аймгаас мэдээллээ.

Хуваалцах