Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

44 сурагч иргэний үнэмлэхээ гардан авлаа

Арга хэмжээг нээж СХД-ийн ИТХ-ийн дарга Х.Нямбаатар үг хэлж 65 дугаар сургуулийн авьяслаг сурагчдын урлагийн бяцхан тоглолтоор үргэлжлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
44 сурагч иргэний үнэмлэхээ гардан авлаа
44 сурагч иргэний үнэмлэхээ гардан авлаа. Зураг: МҮОНРТ

Дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 62, 65, 76, 81 дүгээр сургуулийн нийт 44 сурагчийг Иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж цахим иргэний үнэмлэхийг гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж СХД-ийн ИТХ-ийн дарга Х.Нямбаатар үг хэлж 65 дугаар сургуулийн авьяслаг сурагчдын урлагийн бяцхан тоглолтоор үргэлжлэсэн.

СХД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам, Улсын ахлах бүртгэгч Ч.Бадамгарав, Г.Цолмон нар оролцон сурагчдад иргэний үнэмлэхийг нь гардуулж Ерөнхий боловсролын 65, 62, 76, 81 дүгээр сургуулийн сурагчид шинээр иргэний үнэмлэхээ авсанаар уг арга хэмжээ өндөрлөлөө.

Хуваалцах