Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

449 тээврийн хэрэгсэлд 30 сая төгрөгийн торгууль ногдууллаа

Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг 09 сарын 02-ноос эхлэн ажиллуулж эхэлсэн.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
449 тээврийн хэрэгсэлд 30 сая төгрөгийн торгууль ногдууллаа
449 тээврийн хэрэгсэлд 30 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Зураг: МҮОНРТ

Нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг түгжрэлийг багасгах зорилгоор Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Ачиж журамлах алба”–ыг 09 сарын 02-ноос эхлэн ажиллуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зорчих хэсгийн I эгнээнд зогссон 449 тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлсэн бөгөөд торгуулийн 30.034.700 төгрөгийг нийслэлийн Төрийн санд төвлөрүүлжээ. Тус албаныхан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг дүрс бичлэг, фото зургаар баримтжуулан лацдаж, зөөвөрлөдөг. Зорчих хэсгийн I эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийн замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Хуваалцах