Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

45 дугаар сургууль спорт авиралтын хадан ханатай боллоо

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас анх удаа Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль спорт авиралтын 10 метрийн өндөртэй стандарт техникийн хадан ханатай боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
45 дугаар сургууль спорт авиралтын хадан ханатай боллоо
45 дугаар сургууль спорт авиралтын хадан ханатай боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас анх удаа Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль спорт авиралтын 10 метрийн өндөртэй стандарт техникийн хадан ханатай боллоо. Уг ажлыг Монголын хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны тэргүүн олон улсын хэмжээний мастер Д.Батжаргал санаачлан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дэмжсэнээр өнөөдөр хэрэгжиж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, Монголын хүүхэд, залуучуудын спорт авиралтын холбооны тэргүүн Д.Батжаргал, спорт авиралтын холбооны тэргүүлэгч гишүүн Б.Сэргэлэн болон албаны бусад хүн холбооны гишүүд оролцлоо. Спорт авиралт манай оронд 1971 оноос эхлэн хөгжсөн ч стандарт болон стандарт бус хананы зөрүү тамирчдын амжилтад маш их сөргөөр нөлөөлдөг байна.


Орчин үеийн стандартыг хангасан хиймэл хадан хана суурилагдсанаар уг спортоор хичээллэдэг тамирчдад том туршлага болж, спорт авиралт хөгжих, сонирхон хичээллэгчдийн хүрээ тэлж, өсвөр үе, залуучуудыг зөв амьдралд хэвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах