Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

45 микро автобусыг үйлчилгээнд үлдээж, 176-г нь хасчээ

Нийслэлийн тээврийн газраас наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээнд явж байсан микро автобуснуудыг хасч, хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
45 микро автобусыг үйлчилгээнд үлдээж, 176-г нь хасчээ
45 микро автобусыг үйлчилгээнд үлдээж, 176-г нь хасчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн тээврийн газраас наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилгээнд явж байсан микро автобуснуудыг хасч, хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн насжилт 12 жилээс дээш бол автоматаар энэхүү хасагдах журамд багтсан бөгөөд 12 жилээс бага насжилттай 45 микро автобусыг хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Энэхүү 45 микро автобусны чиглэл том болоод дунд оврын автобустай давхцахгүй байхаар зохицуулагдсан бөгөөд ихэнхдээ нийтийн тээврийн үйлчилгээ очих боломжгүй нийслэлээс алслагдсан дүүргийн буюу Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд явж, иргэдэд үйлчлэх ажээ.

Түүнчлэн хулгайгаар үйлчилгээнд явж буй микро автобуснуудад Нийслэлийн тээврийн газар болоод Замын цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах ажээ

Нийслэлийн тээврийн газрын мэргэжилтний ярьснаар энэ сарын 1-нээс үйлчилгээнд явж байсан, 12-оос дээш насжилттай 176 микро автобусыг үйлчилгээнээс хассан байна.

Түүнчлэн хулгайгаар үйлчилгээнд явж буй микро автобуснуудад Нийслэлийн тээврийн газар болоод Замын цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллах ажээ.

Хуваалцах