Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

463504 өргөдөл, гомдол ирсэн байна

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг зургаан эх үүсвэрээр хүлээн авч байгаа нь иргэд хаана ч, хэдийд ч өргөдөл, гомдол гаргах түүнийхээ шийдвэрлэлтэд өөрсдөө хяналт тавих нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
463504 өргөдөл, гомдол ирсэн байна
463504 өргөдөл, гомдол ирсэн байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын 2013 оны шийдвэрлэлтийн байдалд хийсэн хяналт, шинжилгээний тухай асуудлыг хэлэлцлээ.
Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 463 504 өргөдөл, гомдлыг нийслэлийн нутгийн захиргааны 80 байгууллага хүлээн авчээ.

Иргэд өргөдөл, гомдлын 2,2 хувийг амаар, 74,2 хувийг бичгээр, 21,8 хувийг утсаар, 1,8 хувийг цахим хэлбэрээр гаргасан байна. Харин агуулгын хувьд 0.06 хувь нь талархал, 16,1 хувь нь санал, 78,2 хувь нь хүсэлт, 5,5 хувь нь гомдол мэдүүлсэн байна.
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын 86,3 хувийг буюу 400 194-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бол 1,5 хувь буюу 6835-ыг хуулийн хугацаа хэтэрч шийдвэрлэсэн байна.


Харин нийслэлийн Иргэд хүлээн авах төв Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Баягаль орчин ногоон хөгжлийн газартай хамтран 22 нэр төрлийн үйлчилгээг нэг цэгийн зарчмаар иргэдэд хүргэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг зургаан эх үүсвэрээр хүлээн авч байгаа нь иргэд хаана ч, хэдийд ч өргөдөл, гомдол гаргах түүнийхээ шийдвэрлэлтэд өөрсдөө хяналт тавих нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, хялбаршуулах зорилгоор “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гар утсаар шууд өргөдөл, гомдол гаргах үйлчилгээг туршилтын байдлаар нэвтрүүлээд байна.


Өргөдөл, гомдол шийдвэрлэхэд олон шат дамжлага байгаагаас хугацаа алдах тохиолдол гарч байгаа тул нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нэгжийн удирдлагууд анхаарч, өргөдөл, гомдолтой хугацаа алдахгүй танилцаж, шийдвэрлэлтийн байдалд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг албаныхан анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах