Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

-47 хэм хүрч хүйтэрнэ

Улсын онцгой комисс хуралдан хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн байдал, баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчин зэргийн талаар хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
-47 хэм хүрч хүйтэрнэ
-47 хэм хүрч хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комисс хуралдан хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн байдал, баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчин зэргийн талаар хэлэлцлээ.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс өгсөн мэдээллээс үзвэл 11 дүгээр сарын 17-25-ныг хүртэлх хугацаанд манай оронд сүүлийн 10 гаруй жилд тохиолдоогүй онцгой хүйтэн байх төлөв гарчээ.

Тодруулбал, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шууран, зам даваа хаагдах нөхцөл үүсэхээр байна.

11 дүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсэг, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Туул голын хөндий, Дархадын хотгороор -42-47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-40 хэм хүрэхийг анхааруулж байна.

Нийт нутгийн 50 орчим хувь цастай байна

Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Тэшиг, Хангал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Чойбалсан, Хөлөнбуйр, Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Тэс, Түдэвтэй, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхонтуул, Орхон, Түшиг, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цагааннуур, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Хэнтий аймгийн Баян-Адарга, Батноров, Биндэр, Өмнөдэлгэр, Норовлин сумын нутгаар цасны зузаан 11-20 см байна.

Харин Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Цагааннуур, Хушаат, Хүдэр, Увс аймгийн Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Хатгал, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаар цасны зузаан 21-40 см-т хүрчээ.

Хуваалцах