Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

47 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

Хоёр хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
47 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна
47 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 6-10-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй хоёр гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн хоёр хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хуваалцах