48 настай Жулия Робертс бие давхар болжээ
Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертс бие давхар болжээ.
Мэдээллийн алба

Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертс бие давхар болжээ. Өдгөө 48 настай жүжигчин бүсгүй хөл хүнд болсон талаар дэлхийн шар хэвлэлүүдэд "Жулия Робертс хүүхэд төрүүлэхэд нас нь жаахан хөгширсөн гэдгийг мэдэж байгаа ч үр хөндүүлэх талаар сонсохыг ч хүсэхгүй байгаа гэнэ.

Түүний нөхөр Дэнни Модер нар хожуу үеийн жирэмслэлтээс гарч болзошгүй сөрөг үр дагавраас айж байгаа ч Робертс эмчийн хяналтад байсаар хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна" хэмээн бичсээр байна. Жүжигчин бүсгүйн хувьд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй нь энэ аж.


















