Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

48 сонсогч ОХУ руу суралцахаар мордлоо

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулиудад Монголын цэргийн албан хаагчдыг суралцуулах тухай 1993 онд байгуулсан гэрээ ёсоор сургалтын бүх зардлыг Монголын тал бүрэн хариуцах болсон.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
48 сонсогч ОХУ руу суралцахаар мордлоо
48 сонсогч ОХУ руу суралцахаар мордлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн сургуулиудад Монголын цэргийн албан хаагчдыг суралцуулах тухай 1993 онд байгуулсан гэрээ ёсоор сургалтын бүх зардлыг Монголын тал бүрэн хариуцах болсон.

Гэрээ ёсоор энэ жил 48 сонсогч ОХУ руу суралцахаар явжээ. Дашрамд дуулгахад, Монгол улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан 2006 оны гэрээгээр хөнгөлөлттэй буюу буцалтгүй тусламжаар цэргийн боловсон хүчин бэлтгэх ажил өргөн хүрээнд тусгагдсан. Ингээд тухайн онд 24 офицер, ахлагч суралцуулахаар явуулж байсан бол суралцагсдын тоо жил бүр нэмэгдэж одоо ОХУ-ын цэргийн академи, их сургуулиуд нийт 340 гаруй албан хаагч сурч байна.

Хуваалцах