Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл ирэх сарын 3-нд дуусна

48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадам ирэх сарын 4-6нд болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл ирэх сарын 3-нд дуусна
“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл ирэх сарын 3-нд дуусна. Зураг: МҮОНРТ

Монголын киночдод хэдийн танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл ирэх сарын 3-нд дуусна. Киночдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг залуу уран бүтээлчийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. 48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадам ирэх сарын 4-6нд болно.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан баг бүтээлээ ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд өрсөлдүүлэх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр гаргах эрхтэй болох юм.

Дээрх наадмын бүртгэл ирэх аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах