490 гаруй цахилгаан шат солино
Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг нь төсөвт тусгасан билээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг нь төсөвт тусгасан билээ. Тиймээс 2015 он гэхэд 490 гаруй цахилгаан шат солихоор төлөвлөж байгаа юм. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих шаардлагатай байгаа юм байна. Стандартын шаардлага хангасан, хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болжээ.


















