Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

5.940 тонн улаан буудайн үр худалдана

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
5.940 тонн улаан буудайн үр худалдана
5.940 тонн улаан буудайн үр худалдана. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 5.940 тонн улаан буудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, оны эцсээр борлуулалтын орлогоор нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрлөө.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

Мөн цахим дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлалаа.

“Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай” хуулийн төслийг хэлэлцээд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Хуваалцах