Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

5 настай хүүг мөргөж гэмтээжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
5 настай хүүг мөргөж гэмтээжээ
5 настай хүүг мөргөж гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
1. ХУД-ийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд N.Tiida авто машины жолооч О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээсэн.

2. ЧД-ийн нутаг Далан давхрын замд T.Prius-30 маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 5 настай, эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн. /Явган зорчигч Г нь 7 настай ахын хамт явж байсан./

3. ХУД-ийн нутаг Japan town-ны баруун замд L.RX маркийн авто машины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хашаа мөргөж, жолооч Д нарын 2 хүн гэмтсэн.

Хуваалцах