50 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад орууллаа
Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг “Мон инж бар”ХХК 2011 онд эхлүүлж, 2012 онд ашиглалтад оруулах байсан боловч 7 жилийн хугацаанд барилгын ажил зогсонги байдалтай байсан.
Мэдээллийн алба

Аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилтыг нэн тэргүүнд тусгаж, холбогдох салбарын яамдуудад удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2017 оны 09-р сараас “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар