Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс, тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгожээ
500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгожээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс, тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны мал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.

Өвсийг Онцгой байдлын Ерөнхий газрын обьект №03 өвсний фондоос авч дээрх айлуудад хүргэсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тус дүүрэгт хуваарилсан юм байна.

Хуваалцах