500 гаруй мусульман ахан дүүст цаазлах ял оноолоо
Тэд бүгд аллага эсвэл хүний аминд хүрэхээр завдсан, цагдаагийн хэсэг рүү халдсан, хүчирхийллийн шинжтэй бусад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.
Мэдээллийн алба

Египеттийн шүүхээс “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний 529 гишүүнийг цаазаар авахаар болжээ.
Тэд бүгд аллага эсвэл хүний аминд хүрэхээр завдсан, цагдаагийн хэсэг рүү халдсан, хүчирхийллийн шинжтэй бусад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.
Энэ хэргээр 545 исламыг шалгасан ч 16 хүнийг нь буруугүй болохыг тогтоон суллажээ.
2014 оны гуравдугаар сарын 24-нд Египетийн Каир хотоос 250 км алсад орших Эль-Минвя хотын шүүхээс Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг дэмжигчдийн эхний бүлэг сэжигтэнд ял оноожээ.
Тэдний дунд “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний шашны тэргүүн Мухаммед Бадиа байгаа аж.
Энэ хөдөлгөөнийг 2014 оны гуравдугаар сард Саудын Араб улс террорист бүлэглэл болохыг хүлээн зөвшөөрсөн юм.


















