500 мянга гаруй хүн олимпын галт бамбарын буухианд оролцох хүсэлтээ илэрхийлжээ
Токиогийн олимпын галт бамбарыг Японы муж хотуудаар аялуулах буухианд оролцохыг хүсэлтээ 500 мянга гаруй хүн илэрхийлсэн байна. Японы Фүкүшима мужаас галт бамбарын аяллыг эхлүүлэх юм.
Мэдээллийн алба

Токиогийн олимпын галт бамбарыг Японы муж хотуудаар аялуулах буухианд оролцохыг хүсэлтээ 500 мянга гаруй хүн илэрхийлсэн байна. Японы Фүкүшима мужаас галт бамбарын аяллыг эхлүүлэх юм.
Токиогийн Олимпын галт бамбарын буухиа 3-р сарын 26 нд эхэлж, 7-р сарын 24–ныг хүртэл буюу олимпын нээлтийн ёслол болтол үргэлжилнэ. Японы олон, хот мужийг хамрах буухианд 10 000 хүн оролцоно гэж мэдээлж байна. Олимпын галт бамбарыг аяллыг зохион байгуулж байгаа Японы мужийн захиргаанууд болон хэд хэдэн хувийн компани буухиад оролцох хүсэлтийн иргэдийн өргөдлийг 7-р сараас 8-р сарын хооронд хүлээн авчээ.
Зохион байгуулах комиссоос нийт 535 717 хүн өргөдлөө илгээсэн байна. Хиого мужаас хамгийн их өргөдөл хүлээн авсан учраас энэ мужаас өргөдөл илгээсэн 225 хүн тутмаас нэг нь л сонгогдох юм. Олимпын галт бамбарын буухианд оролцохоор сонгогдсон хүмүүсийн нэрсийг 12-р сард зарлах юм.


















