Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

500 орчим оюутныг сургалтад хамрууллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан, сургуулиудын орчимд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 05 дугаар сарын 09-18-ны хооронд АШУИС болон МУИС-ийн 5 бү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
500 орчим оюутныг сургалтад хамрууллаа
500 орчим оюутныг сургалтад хамрууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр болж байгаатай холбогдуулан, сургуулиудын орчимд үйлдэгддэг халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ оны 05 дугаар сарын 09-18-ны хооронд АШУИС болон МУИС-ийн 5 бүрэлдэхүүн сургуулийн 500 орчим оюутнуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар оюутнуудад гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулан сурталчилж, оюутан залуучуудтай халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодол солилцлоо.

Цаашид тус хэлтэс цагдаагийн байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэдийг татан оролцуулах, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг бүлгээр нь эрүүгийн хариуцлагад татах бодлогыг барин ажиллаж байна.

Хуваалцах