Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

500 төгрөгөөр ус гатлуулна

Наадмын сүүлийн өдрөөс эхлэн хурмаст тэнгэрээ хураа харамгүй хайрлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
500 төгрөгөөр ус гатлуулна
500 төгрөгөөр ус гатлуулна. Зураг: МҮОНРТ

Наадмын сүүлийн өдрөөс эхлэн хурмаст тэнгэрээ хураа харамгүй хайрлаж байна. Их хэмжээний бороонд нийслэлийн автозамууд тараа таниулж, ус зайлуулагчгүй автозамаар хурын ус үерлэж эхэлсэн. Харин ус зайлуулагчгүй зам зарим сүүхэйтэй нэгэнд шинэхэн бизнесийн санаа төрүүлсэн аж. Энэ нь их усаар гарч чадахгүй байгаа иргэдийн гутал хувцасыг норгохгүйгээр ус гатлуулах. Нэг хүний 500 төгрөгийн өртөгтэй энэ бизнес бороотой өдөр эзэндээ нэлээд хэдэг төгрөг авчирсан сураг байна.

Хуваалцах