Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

5000 тариаланч жагсана

Тэд ОХУ-аас улаанбуудай, гурил импортлохыг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулахаар болсон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
5000 тариаланч жагсана
5000 тариаланч жагсана. Зураг: МҮОНРТ

Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос 5000 тариаланчдын жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ. Тэд ОХУ-аас улаанбуудай, гурил импортлохыг эсэргүүцэж ийнхүү жагсаал зохион байгуулахаар болсон байна. Одоогоор тариаланчдын гар дээр борлуулаагүй үлдсэн 40 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32 мянган тонн улаанбуудай байгаа ч хойд хөршөөс 20 мянган тонн буудай оруулж ирэх нь тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж байгааг хэлсэн юм. Тиймээс улаанбуудай импортлохоо зогсоо гэсэн шаардлагыг Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос тавьж байгаа аж. Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооны гүйцэтгэх захирал У.Дамбийсүрэн ярилаа.

Тэдний борлуулаагүй үлдсэн улаанбуудайны чанарт тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг гаргаж шинжилгээ хийхийг МХЕГ, ХХААЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг даалгасан. Гэвч Үр тариа эрхлэгчдийн Газар тариалан холбооноос буудайгаа шалгуулаагүй. Яагаад шалгуулаагүй талаар тодруулахад “Намар мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулсан, мөн буудайны дээжийг ОХУ болон Солонгост шинжлүүлэхэд цавуулгийн хэмжээ сайн байсан. Тиймээс дахин шалгуулах шаардлагагүй гэж үзсэн” гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Тэгвэл тариаланчдаас авсан 350 мянган тонн улаанбуудайны 50 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгаа учраас 26 хувиас дээш цавуулагтай буудай оруулж ирэх шаардлага байгааг гурил үйлдвэрлэгчид тавьж, холбогдох зөвшөөрлөө аваад байгаа юм.

Хуваалцах