51 жил зөгий өсгөжээ
Хайнанд амьдардаг 70 настай Чен 51 жилийн турш зөгий өсгөсөн байна. Түүнийг нутгийн иргэд нь "Зөгийн хаан" хэмээн нэрлэдэг ажээ.
Мэдээллийн алба

Хайнанд амьдардаг 70 настай Чен 51 жилийн турш зөгий өсгөсөн байна. Түүнийг нутгийн иргэд нь "Зөгийн хаан" хэмээн нэрлэдэг ажээ. Тэрбээр Хятадын сайтуудад өгсөн ярилцлагадаа “Зөгий өсгөх нь миний багын мөрөөдөл байсан. Тиймээс л би 51 жилийн турш тасралтгүй зөгий өсгөхдөө нэг ч өдөр залхуурч хойш суугаагүй. Зөгий өсгөдөгтөө ичиж ч байсангүй. Хэдийгээр одоо би залуу биш боловч бизнес минь өсөн дэвжиж байгаад баяртай байна. Би тун удахгүй өөрийн оршин буй газартаа “Зөгийн хаант улс”-ыг байгууллах болно” гэжээ.



















