Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

51 хүүхэд төөрснөөс 49-ийг нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
51 хүүхэд төөрснөөс 49-ийг нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ
51 хүүхэд төөрснөөс 49-ийг нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд багачуудаа амар тайван баярлуулахын төлөө Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Мөн баяр, наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдол ихээр гардаг тул Улаанбаатар хотын цагдаагийн газрын Мэдээлэл харилцааны багийн алба хаагчид хүүхэд, багачуудын бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна.

15.00 цагийн байдлаар 51 хүүхэд төөрснөөс 49 хүүхдийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

DSC_0363
Хуваалцах