51 настай эмэгтэй залуу харагдах нууцаа дэлгэжээ
Хүйтэн цасан дээр усны хувцастай йога хийх, тэсгэм хүйтэн голд сэлэх нь түүний гоо үзэсгэлэнгийн гол нууц гэнэ.
Мэдээллийн алба

Зураг дээрх бүсгүйг Лиу Йелин гэдэг бөгөөд БНХАУ-ын иргэн аж. Хаанаас нь ч харсан 20 гаруй настай болов уу гэмээр боловч үнэндээ 51-тэй гэнэ. Тэрбээр яаж ийм залуухан болсноо тайлбарлахдаа хүйтний улиралд дасгал сургуулилт хийсэнтэй холбоотой гэжээ.
Хүйтэн цасан дээр усны хувцастай йога хийх, тэсгэм хүйтэн голд сэлэх нь түүний гоо үзэсгэлэнгийн гол нууц гэнэ.
Тэрбээр мөн 23 настай хүүтэй бөгөөд, түүнтэй хамт явахад яг л найз охин шиг нь харагддаг гэсэн байна.


















