5220 суралцагч төгслөө
Хөтөлбөрийн хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдахад бэлэн болжээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр 190 000 төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангаж
Мэдээллийн алба

“Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэж 79 хувь нь ажлын байраар хангагджээ. Энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагчийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийг нэгдсэн арга хэмжээ болгон “Баялгийг бид бүтээнэ” нэрийн дор зохион байгууллаа.
Арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцохдоо “Хоёр жилийн өмнө Монголын залуучууд гадаадад ажиллахаар цэнгэлдэх хүрээлэнд хонон дугаарлаж бүртгүүлдэг байсан бол өнөөдөр Хөдөлмөрийн төв биржид хандан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж цалинтай суралцан мэргэжил эзэмшээд эх орондоо ажиллах боломжтой болсон” гэж хэллээ.
Хөтөлбөрийн хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдахад бэлэн болжээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр 190 000 төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангаж байгаа юм.


















