Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүллээ
536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 853 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18519 зээлдэгчийн нийт 536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 21345 иргэнд 1199.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Түлхүүр үг:536.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүллээ
Хуваалцах