Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

54 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ нь Засгийн газраас

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
54 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана
54 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ нь Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг.

2014 оны 73 дугаар тогтоолоор энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталсан. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт тус бүр найм, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр тав буюу нийт 54 иргэнийг элсүүлэхээр тогтсон байна.

Түлхүүр үг:цэрэг
Хуваалцах