“55” караокены тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлжээ
Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “55” караокены тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй хаягаар нь дахин тусгай зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авах саналыг Засаг дарга Д.Оросоод хүргүүлжээ.
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке нь Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ний “55” караокены захирал Б.Энхтулгыг долоо хоног баривчилсан бөгөөд зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа юм.