Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хороонд нэг иргэн бичлэг хийж байсныг устгуулжээ

Нийслэлд сонгуулийн санал авах 397 байр ажиллаж байна. Үүнээс 59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн санал авах байранд 2100 гаруй иргэн саналаа өгнө.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хороонд нэг иргэн бичлэг хийж байсныг устгуулжээ
59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн хороонд нэг иргэн бичлэг хийж байсныг устгуулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд сонгуулийн санал авах 397 байр ажиллаж байна. Үүнээс 59 дүгээр тойргийн долдугаар хэсгийн санал авах байранд 2100 гаруй иргэн саналаа өгнө. 12:00 цагийн байдлаар 20 гаруй хувьтай буюу 400 сонгогч саналаа өгчээ.

Эдгээрээс зөөврийн хайрцгаар есөн хүний саналыг эмнэлэгийн магадлагаагаар, гурван хүнийхийг санал авах байранд ажиллах хүн гэдгээр урьдчилан авсан байна.

Тус санал авах байранд есөн намын 27 ажиглагч ажиллаж байгаагийн 15 нь дотор байрлаж буй. Нэг иргэн ээжийгээ санал өгч байх үед утсаараа бичлэг хийж байсныг устгуулжээ. Энэ мэтчилэн иргэдийн анхаарах ёстой асуудлууд гарч байгааг сануулж байна.

Хуваалцах