Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

6 настай хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг хулгайлсан байжээ

Хятадын Шанхи мужид 6 настай хүүг гэрийнх нь гаднаас хулгайлан нүдний эвэрлэг бүрхэвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
6 настай хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг хулгайлсан байжээ
6 настай хүүгийн нүдний эвэрлэг бүрхэвчийг хулгайлсан байжээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Шанхи мужид 6 настай хүүг гэрийнх нь гаднаас хулгайлан нүдний эвэрлэг бүрхэвчийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Бинбин хүү гэрийнхээ гадаа тоглож байснаа алга болсон бөгөөд эцэг, эх нь түүнийг 3 цагийн дараа олсон байна. Хүү нүүрээрээ дүүрэн цустай уйлсаар ирсэн тул тэд түүнийг эмнэлэгт аваачихад хэзээний нүдийг нь ухсан болохыг эмч нар мэджээ. Эмч нарын хэлснээр хараагүй болсон хүнд нүдийг нь тэр чигээр нь шилжүүлж болдоггүй тул зөвхөн эвэрлэг бүрхэвчийг л шилжүүлэн хийдэг гэжээ. Хүүгийн мэдүүлгээр гэмт хэрэгтэн эмэгтэй хүн байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэргийн мэдээллийг 10 мянган фунтээр худалдаж авна хэмээн зарласан гэнэ. Донорын хулгай Хятад Улсад сүүлийн жилүүдэд газар авсан бөгөөд жилдээ л 300 гаруй мянган өвчтөнд эрхтэн суулгах шаардлагатай байдгаас 10 мянгад нь л хууль ёсоор донор эрхтэн олддог аж.

Хуваалцах