60 ортой, ахмадын эмнэлгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа баригдаж дуусах боломжгүй болжээ
Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн төвийн 60 ортой, ахмадын эмнэлгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа баригдаж дуусах боломжгүй болжээ. Энэ оны сүүлээр ашиглалтанд орох ёстой энэ барилгын ажил удаашрах болсон шалтгаан нь төсөв мөнгөний дутагдлаас болсон байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамны харьяа Геронтологийн төвийн 60 ортой, ахмадын эмнэлгийн барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа баригдаж дуусах боломжгүй болжээ. Энэ оны сүүлээр ашиглалтанд орох ёстой энэ барилгын ажил удаашрах болсон шалтгаан нь төсөв мөнгөний дутагдлаас болсон байна.
Хүн амын насжилт болон хөгшрөлтийг судалдаг Геронтологийн төв дэргэдээ эмнэлэгтэй болчихвол манай улс ахмад настнуудад зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн төвтэй болох юм. Дэлхийн жишигт нийцсэн ийм үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны захиалгаар 60 ортой ахмадын эмнэлгийн барилгын ажлыг 2011 онд эхэлсэн юм.
-Р.Оюунханд /Геронтологийн төвийн Ерөнхий захирал/
Анх баригдаж эхлэхдээ энэ эмнэлгийг 2012 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байсан. Харин газар олголтын зарим нэг асуудлаас болж ашиглалтанд оруулах хугацааг энэ оны 12 сар хүртэл сунгасан. Гэвч энэ хугацаа ахиад ч сунгагдах нөхцөл байдалд хүрээд байна. Төлөвлөсөн ёсоор бол барилгын ажил бараг 90 гаруй хувьтай байх ёстой ч одоогийн байдлаар дөнгөж 47 хувьтай явагдаж байна.
Ингэж удаашрах болсон шалтгаан нь анхнаасаа төсөвт суулгасан хөрөнгө нь дутагдалтай байснаас болсон гэж гүйцэтгэгч компанийн зүгээс тайлбарлаж байна.
-Ё.Оюунбаяр- "Арвис интернэшнл" ХХК-ийн Ерөнхий менежер
2011 онд энэ барилгын ажлыг эхлэхээр тендэр зарлагдаж байхад төсвийг нь 2005 оныхоор тооцон гаргасан байжээ. Харин захиалагч яамны зүгээс барилгын явцад төсвийг нэмнэ гэсэн амлалт өгсөн байна.
Гэвч одоог хүртэл яагаад нэмэлт хөрөнгө олгогдоогүй байгаа тухайд салбарын яамнаас дараах тайлбарыг өгч байна.
-Ж.Нэргүй- /ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга/
Төсөв батлах, тендэр зарлан шалгаруулах, барилгын ажлыг эхлүүлэх хугацаа нь хоорондоо хэт зайтай байдгаас болж ийм нөхцөл байдал үүссэнийг эрүүл мэндийн яамныхан ч хүлээн зөвшөөрч байна. Хэрэв энэ эмнэлэг төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд орж чадахгүй бол хэнд хариуцлага тооцох эсэх нь ч тодорхойгүй байна.


















