Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

600 грамм төрсөн хүүгийн тухай 7 минутын кино

15 долоо хоногоор дутуу төрсөн Бенжамин Миллер хүүгийн аав гэрэл зурагчин юм. Тэрбээр хүүгээ төрсөн цагаас нь эхлэн тасралтгүй бичлэг хийж, эхнэрийнхээ төрсөн өдрөөр хүүгийнхээ тухай 7 минутын кино бүтээж бэлэглэжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
600 грамм төрсөн хүүгийн тухай 7 минутын кино
600 грамм төрсөн хүүгийн тухай 7 минутын кино. Зураг: МҮОНРТ

15 долоо хоногоор дутуу төрсөн Бенжамин Миллер хүүгийн аав гэрэл зурагчин юм. Тэрбээр хүүгээ төрсөн цагаас нь эхлэн тасралтгүй бичлэг хийж, эхнэрийнхээ төрсөн өдрөөр хүүгийнхээ тухай 7 минутын кино бүтээж бэлэглэжээ.

Энэхүү кино хүүхдээ хайрлах эхийн хайрын тухай байлаа. 600 грамм төрсөн бяцхан хүүгээ хэрхэн хайрлаж, уйлахад нь хамт уйлж, өвдөхөд нь хамт өвдөж байснаа харсан ээж киног үзэхдээ тасралтгүй уйлж байсан байна. Тэрбээр хүүгээ “Бурханы өгсөн хамгийн том бэлэг” хэмээн нэрлээд хүнд хэцүү цаг хугацаанд туслаж дэмжиж байсан эмч, сувилагч нарт талархал илэрхийлжээ.

Хуваалцах