600 иргэнийг сэтгэл заслын хөтөлбөрт хамруулна
Хууль зүйн яам “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих, тэмцэх ажлын хүрээнд “Сэтгэлийн анир” төрийн бус байгууллагатай хамтран “Эрүүл сонголт-Тайван амьдрал” төслийг хэрэгжүүлж, хамтран ажиллахаар болжээ.
Мэдээллийн алба

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн архи хэтрүүлэн хэрэглэдэг, архины хамааралтай 600 иргэнийг сайн дурын үндсэн дээр сэтгэл заслын хөтөлбөрт хамруулах юм байна. Ингэснээр архинаас гарах хүсэл эрмэлзлэлийг дэмжих, дахилтаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдлэг олгоно. Мөн тэдний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгнө.