Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

6000 жилийн тэртээ амьдарч байсан эртний эмэгтэйн төрхийг бүтээжээ

Генетикийн мэдээлэл, заавруудыг агуулсан нуклейны хүчил буюу ДНХ-ын молекулууд нь удаан хугацаанд мэдээллийг хадгалдаг шинж чанартай.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
6000 жилийн тэртээ амьдарч байсан эртний эмэгтэйн төрхийг бүтээжээ
6000 жилийн тэртээ амьдарч байсан эртний эмэгтэйн төрхийг бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Генетикийн мэдээлэл, заавруудыг агуулсан нуклейны хүчил буюу ДНХ-ын молекулууд нь удаан хугацаанд мэдээллийг хадгалдаг шинж чанартай. Тэгвэл эрдэмтэд эртний хүний зажилж байсан модны бохийг олж ирүүлсэн юм.

Энэ бохинд үлдсэн ДНХ-ын мэдээлэлд тулгуурлан эрдэмтэд 6000 жилийн тэртээ Скандинавын бүс нутагт амьдарч байсан эмэгтэйн төрхийг тодорхойлон гаргаж ирээд байна. Эрдэмтэд эртний хүмүүсийн генетикийн мэдээллийг олдворын яснаас голдуу гарган авдаг бол өөр эд зүйлсээс авсан анхны тохиолдол энэ юм.

Дани улсын Копенхаген их сургуулийн судлаачид энэхүү эртний эмэгтэйг өнгөт арьстай, хар хүрэн үстэй, цэнхэр нүдтэй байсан гэж үзэж байна. Дэлхий дахины хэмжээнд Чулуун зэвсгийн үед амьдарч байсан хүний олдвор байдаггүй учраас энэ судалгаа тун чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа юм.

Лола гэж нэрлээд байгаа энэ эмэгтэйг Баруун Европоос Скандинавын бүс нутагт ирж суурьшсан эртний хүмүүсийн нэг гэж үзжээ. Тус судалгаа шинжлэх ухааны "Nature" сэтгүүлд нийтлэгдээд байгаа юм.

Хуваалцах