Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

61 дүгээр сургуулийн 14 хүүхэд үдийн цайндаа хорджээ

Одоогоор дөрвөн хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
61 дүгээр сургуулийн 14 хүүхэд үдийн цайндаа хорджээ
61 дүгээр сургуулийн 14 хүүхэд үдийн цайндаа хорджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 61 дүгээр сургуулийн 3г ангийн 14 хүүхэд үдийн цайндаа хорджээ. Одоогоор дөрвөн хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хүүхдүүдийн хордсон байж болзошгүй хэмээн сэжиглэж буй хүнс нь үдийн цайнд өгсөн нарийн боов, 100 гр-ын савлагаатай пакетласан нэрсний жүүс байгаа аж. Эх сурвалжуудын хэлж буйгаар хүүхдүүдийн уусан нэрсний шүүсийг “Хаан сүү” ХХК-д үйлдвэрлэсэн юм байна.

Одоогоор ХӨСҮТ, НМХГ-аас хамтарсан баг ажиллаж, хоёр үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа ажээ.

Хуваалцах