62 настайдаа ШУТИС-ийг төгсөв
ШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өчигдөр болж 1600 оюутан магистрын дипломаа гардан авсан юм. Энэ удаагийн төгсөлтийн үеэр 62 настай Н.Нямжав Барилга архитектурын сургуулийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаврын зэрэг гардан авсан ажээ.
Мэдээллийн алба

ШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өчигдөр болж 1600 оюутан магистрын дипломаа гардан авсан юм. Энэ удаагийн төгсөлтийн үеэр 62 настай Н.Нямжав Барилга архитектурын сургуулийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаврын зэрэг гардан авсан ажээ. Энэхүү үйл явдал энэ долоо хоногийн онцлох үйл явдал байсныг хэвлэлүүд онцолж байна.
Н.Нямжав 40 гаруй жил дипломат албанд ажиллажээ. Тэрбээр ШУТИС-ийг МУИС-ийн харьяанд байх үед барилгын мэргэжлээр суралцаж байсан ч гуравдугаар курсээсээ гадаад руу явуулах хүүхдүүдийн тоонд шалгарч Орос, Чех улсад гадаад харилцааны мэргэжлээр ажилласан бөгөөд тэтгэвэртээ суусны дараа ийнхүү эзэмшихийг хүссэн мэргэжлээрээ сурч төгсөж байгаа юм.


















