Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

63 мянган хүн амтай Бермудын арлаас олимпын аварга төрлөө

Бермудагаас 1976 онд Монреалийн олимпод боксын төрлөөр хүрэл медаль хүртснээс хойш 45 жилийн дараа гурван төрөлтөд ийнхүү медалийн “салхи” орууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
63 мянган хүн амтай Бермудын арлаас олимпын аварга төрлөө
63 мянган хүн амтай Бермудын арлаас олимпын аварга төрлөө. Зураг: МҮОНРТ

Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпын наадамд оролцож буй ч 1976 онд л боксын төрлөөр ганцхан хүрэл медаль хүртсэн.Тэд Токиогийн олимпод хоёр тамирчинтай хүрэлцэн ирээд байв. Тэгвэл хоёр тамирчны нэг нь болох Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авч ирж чадлаа.Тэрбээр тэсвэр тэвчээр шаардсан триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болов. Бермуд нь олимпын наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.Ф.Даффи хэдийгээр жижиг орныг төлөөлдөг ч триатлоны спортдоо бол том тамирчин. Тэрбээр ДАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпоос гарцаагүй медаль авах тамирчны тоонд орж байв.

Хуваалцах